ӨНДӨРХААН УУЛ
Монгол орны Сибирь шинэсний хамгийн урд тархацын цэг болох бөгөөд төгөл шинэсийг хүрээлэх уулын хээр, биологийн олон янз байдлыг хамгаалах, эрт дээр үеийн шүтлэгийн газар, суварга бүхий түүхийн дурсгал, байгалийн унаган төрхөө хадгалсан, түүх соёл, шинжлэх ухааны болон танин мэдэхүйн ач холбогдол бүхий газар нутгийг хамгаалах зорилгоор Монгол Улсын Их Хурлын 2012 оны 57 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан.
Ургамалан бүрхэвчид хээрийн ургамал дангаар ноёрхоно. Уулын хээрийн ландшафт бүхий тавиу энгэр хажуу, ойтой шууд залгах хэсэгт чийгийн хэмжээ харьцангуй ихсэх тул ургамалшилд нугархаг шинж мэдэгдэхүйц ихсэнэ. Газарзүйн байрлалын ху вьд урдуур өргөрөгт оршдог уулсад хамаарах тул уур амьсгал нь хуурайвтар.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ