Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газар БНСУ-ын Сораксан уулын үндэсний парк хороондын эгч дүү паркын хамтын ажиллагааг сунгаж, санамж бичигт Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, Хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад нар гарын үсэг зурлаа. Covid- 19 цар тахлын улмаас нөгөө талаас санамж бичигт гарын үсэг зурж, шуудангаар ирүүлээд байсан билээ.

Дашрамд дурьдхад эгч дүү паркын хамтын ажиллагааг анх 2014 онд эхлүүлж, 2017 онд сунгаж байсан ба хамтын ажиллагааны хүрээнд туршлага судлах, богино хэмжээний сургалтад хамрагдах зорилгоор тус хамгаалалтын захиргаанаас гадна Богдхан уулын ДЦГ, Орхоны хөндийн БЦГ, Хөвсгөлийн УТХГ, Онон-Балжийн БЦГ, Дорнодын УТХГ, Горхи-Тэрэлжийн БЦГ, Говийн их ДЦГ-ын Б, Хан Хөхийн УТХГ, Их нартын БНГ-уудын хамгаалалтын захиргаадуудаас 40 гаруй мэргэжилтэн, байгаль хамгаалагчид БНСУ-ын үндэсний паркуудад айлчилж байсан юм.