Хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2020 оны 08-р сарын 27—ны А/577 тоот тушаал гарсантай холбогдуулан Хан-Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргаанаас БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч П.Нэмэхбаатар нартай уулзалт хийлээ. Уулзалтаар иргэд, аж ахуй нэгжүүдэд хууль сахиулах, хяналт шалгалт хийх, хэрхэн байгаль орчинд хохирол учруулахгүйгээр энэ ажлыг зохион байгуулах талаар ярилцлаа.

<