Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтнүүд 6 хэсэгт хуваагдан байгаль хамгаалагчдын хамт мориор явж хязгаарлалтын бүсэд байрлах Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Ононгийн халуун рашаанд 2018 оны 09-р сарын 24-30-ны өдрүүдэд нэгдсэн цугларалт зохион байгууллаа.

Цугларалтаар дархан цаазат газар нутгийн гүнд байгаль орчны эсрэг хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ургамал, амьтныг ажиглах судалгаа хийж, Биосан мэдээллийн санг баяжуулах, хушин ойд нөлөөлөх дам нөлөөллийн судалгаа хийх, Бурхан халдун хайрхан орчмын хөхтөн амьтны тооллого судалгаа хийх, рашааны эх ундаргыг хамгаалах, тохижилтын ажлыг хийж, байгаль хамгаалагчдаас ТХГН-ийн хуулийг багцлан хуулийн мэдлэгээр тест шалгалт авлаа.

2018 оны 09-р сарын 20-22-ны өдрүүдэд их хэмжээний цас орж, уулнаас эх авсан голуудын усны түвшин эрс нэмэгдсэнээс Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал, Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрийг хариуцсан байгаль хамгаалагчид Ононгийн халуун рашаанд хүрч чадалгүй буцлаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now