ХБНГУ-ын Сэргээн босголт зээлийн банкнаас Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын чадавхийг сайжруулах, хамгаалалтын дэд бүтцийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй төслийн хэрэгжилтийн явцыг үнэлэх, цаашид тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсэд хэрэгжүүлэх төслийн саналтай газар дээр нь танилцахаар ирсэн Сэргээн босголт зээлийн банкны төслийн менежер Нино Отто, төслийн техникийн зөвлөх Матияс, KFW-ийн төслийн монгол дахь төлөөлөгчийн газрын зохицуулагч н.Энхзул, төслийн үндэсний захирал, Байгаль орчин аялал жуулчлалын яамны газрын дарга Х.Батжаргал, төслийн зөвлөх багийн ахлах зөвлөх Хартмут, эко зөвлөх Бернд, төслийн зөвлөх П.Галрагчаа “Биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” төслийн хамт олон Төв аймгийн Мөнгөнморьт, Өмнэдэлгэр сумын Засаг дарга, ИТХ-ийн дарга, орчны бүсийн зөвлөлийн гишүүдтэй уулзаж, орчны бүсийн зөвлөлийн үйл ажиллагаа яаж явагддаг, орчны бүсийн сан бүрдүүлсэн байдал, орчны бүсэд хэрэгжүүлэхээр тусгагдсан ажлуудыг хэрхэн гүйцэтгэх талаар танилцууллаа. Төслийн хөрөнгө оруулалтаар Мөнгөнморьт сумын МССТ, Хангал нуурын мэдээллийн төв дэх орчны бүсийн мэдээлэл, сургалт сурталчилгааны төвийн компьютер, тоног төхөөрөмж, байгаль хамгаалагчдад олгосон судалгааны ажлын техник хэрэгсэл, гал унтраах болон хамгаалалтын захиргаанд олгосон автомашинуудын ашиглалт, байгаль хамгаалагчийн постны үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now