2018 оны 05 сарын 25
2018 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 05 дугаар сарын 21-н хүртэл Хан Хэнтийн Дархан цаазат газрын баруун хэсэг, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Хонин нугад Хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад, мэргэжилтэн М.Тамир, Д.Отгонбаяр, Ш.Цолмон, Д.Оюунтөгс, Д.Болорцэцэг, Б.Отгонжаргал, Баруун хэсгийн дарга Ж.Бекбаатар, Нярав Д.Орхон, Туул хэсгийн байгаль хамгаалагч Г.Өгөөдэй, Онон хэсгийн байгаль хамгаалагч Г.Бат-Эрдэнэ, А.Өлзийжаргал, Ерөө хэсгийн байгаль хамгаалагч Г.Баяраа, Ч.Энхбат, П.Ганзориг, М.Хишигбат, Ерөө хэсгийн МССТ-ийн эрхлэгч Л.Алтанзул, жолооч Б.Зоригтбаатар, А.Амармэнд нарын бүрэлдэхүүнтэй ажиллалаа.
Хамгаалалтын захиргааны 2018 оны ажлын төлөвлөгөөний 1.4.3. Жодоо модыг үрээр болон тарьцаар тарих ажлын хүрээнд нийт 600 ширхэг жодоо модыг хоёр газарт тарилаа.
Ерөөгийн халуун рашаанд тарьсан жодоо модны талаар:
Дархан цаазат газрын хариуцсан нутаг дэвсгэрийн Хамгаалалтын бүсэд байрлах Ерөөгийн халуун рашаан орчимд нийт 400 ширхэг жодоо модыг тарив. Халуун рашаан орчим Сибирь жодоо тарих ажлыг нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй ажиллалаа. Сибирь жодоо мод нь ой тайгын хүйтэн сэрүүн бүсийн уул нурууд, чийглэг хөрстөй гол нуурын сав, 1900-2400 м өндөрлөг газарт ургадаг жавар, сүүдэрт маш тэсвэртэй бөх мод бөгөөд ургах орчин нь ч мөн адил сүүдэрсэг газар голдуу тархсан байдаг тул Халуун рашаан орчмын Хус голлосон Шинэс, торлог холимог ойд суулгав.
Мод үржүүлгийн газарт тарьсан жодоо модны тухай:
Жодоо модны мод үржүүлгийн талбайд нийт 200 ширхэг жодоо модыг тарив. Тарилтыг 6*4 хэмжээтэй бэлтгэсэн талбайд 5-6 настай нийт 75 ширхэг жодоо модны тарьцийг тус бүрт нь тогоолж тарьсанг бол 2-4 настай тарьцийг 12 эгнээгээр 20*30 зайтайгаар эгнээлэн тарьж сүүдэрвч тор татан усалгаа арчилгааг хийв.
Мөн ажлын хүрээнд жодоо модны талбайг мал орохоос хамгаалж эвдэрсэн, унасан хашааг бүгдийг тус бүрт нь шалгаж янзлан засварлаж бэхлэх, хадах зэрэг ажлыг хийж гүйцэтгэлээ.
Хамгаалалтын захиргааны 2.1.4. Байгууллагын ажилчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүнсний ногоог тарив. Үүнд, нийт төмс, лууван, хүрэн манжин, шар манжин, сонгино, саримс зэрэг ногоонуудыг тарьлаа.
Жодоо модны мод үржүүлгийн газрын агуулахын байрыг барих ажлын талаар:
Жодоо мод үржүүлгийн талбайд хамгаалалтын захиргааны Хамгаалалтын захиргааны 2018 оны ажлын төлөвлөгөөний бүтээгдэхүүн 1.2.5. Жодоо модны мод үржүүлгийн газрын агуулахын байрыг барьж дуусгах ажлын хүрээнд жодоо модны үржүүлгийн талбайд 6х8 харьцаатай байшинг дуусгах ажлыг барьж эхлүүлэв. Үүнд, байшингийн шал, доторлогоо, А нуруу, дээвэр, гадна пасад зэргийг хийж гүйцэтгэлээ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ