2018 оны 05 сарын 07
Хан Хэнтийн ДЦГ-ын баруун бүс Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал, Төв аймгийн Батсүмбэр сумдад 2018 оны 04-р сарын 26-28-ны өдрүүдэд хамгаалалтын захиргааны мэргэжилтэн М.Тамир, Ш.Цолмон нярав Д.Орхон, жолооч А.Амармэнд нар ажиллалаа. Ажлын хүрээнд:
• 2018 оны ажлын төлөвлөгөөний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргатай хамтран ажиллах гэрээ, 2018 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө батлах
• Ерөө, Чулуут хэсгийн байгаль хамгаалагч, мэдээллийн төвийн эд хөрөнгийн тооллого хийх, албан хаагчидтай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ хийх
• KFW төслөөс олгогдсон техник хэрэгслийг байгаль хамгаалагчдад гардуулах өгөх
• ДЦГ-т Байгаль орчны багц хуулиуд, Тусгай хамгаалалтай газар нутгийн орчны бүсийн тухай хууль тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль эрхзүйн актуудуудын хэрэгжилтийг хангуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэлээ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ