Хамтарсан эргүүл шалгалт

2018 оны 04 сарын 16

2018 оны 04-р сарын 5-наас 04-р сарын 12-ны өдрүүдэд Хан Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн М.Тамираар ахлуулсан Онон, Тэнүүн хэсгийн байгаль хамгаалагчид хилийн цэргийн 0287-р анги, Батширээт сумын цагдаа, Биндэр сумын цагдаа нарын хамтарсан эргүүл шалгалтыг Хан Хэнтийн ДЦГ-ын онгон бүс, хамгаалалтын бүс, хилийн онцгой бүс болох Их бага Сүйхлэг, бага Минж гол, Хумерын гол, Дуут Ян зэрэг газруудад хийж гүйцэтгэлээ. Уг шалгалтаар Монгол улсын хилийн 756-р баганаас урд зүгт 4 км орчим зайд /Зүүн хумерын гол / 6н ЗИЛ131 машин Сэлэнгэ аймгийн Мандал сумын 63 иргэн, Хэнтий аймгийн Батширээт сумын 4н иргэн нийт 67 иргэн 4н газар отог авсан байсаныг илэрүүлэн бүрэн буулгалаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now