Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дахь Дархан цаазат газар нутагт 2018.01.25-27 хүртэл хамгаалалтын захиргааны дарга мэргэжилтэн хэрлэн хэсгийн байгаль хамгаалагчид хамтран:
- Бурхан Халдун хайрханы тохижилтын ажлын хүрээнд Босго тэнгэрийн даваанд босгосон хөшөөний сууринд ЮНЕСКО-н дэлхийн өвийн тэмдэг бүхий самбар, хойд талд Их эзэн Чингис хааны зарлиг бүхий самбарыг суурилуулах
- Бурхан Халдун болон Ононгийн халуун рашаан чиглэлд аялахаар явж буй иргэдэд салаа замуудад чиглэл заасан замын тэмдэг:
- Хориудын байгаль хамгаалагчийн хяналтын байрнаас Хэрлэнгийн гарам руу салдаг зам дээр
- Цагаан арлаас Хэрлэнгийн гарам ,Бурхан Халдун хайрхан явах салаа зам дээр тус тус байрлуулах ажлыг тус тус хийж гүйцэтгэлээ.
Мөн Цагаан арал, Хориуд, Хар ямаат, Зүүн бүрхийн хяналтын постны хаягыг хариуцсан байгаль хамгаалагч нарт хүлээлгэн өгч байрлуулахыг үүрэг болголоо.
.jpg)




