2017 оны 11 сарын 22
2017 оны 11 сарын 20-ны өдөр ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Хан Хэнтийн УТХГ-ын Хамгаалалтын захиргаатай хамтран “Дэлхийн өвийн менежментийн асуудлууд–Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн байранд зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд Гадаад хэргийн яамны дэд сайд Б.Батцэцэг, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл болоод бусад төрийн болон төрийн бус байгууллагууд, Дэлхийн өвд бүртгэгдсэн газруудын төлөөлөгчид оролцож туршлага, санал бодлоо солилцсон юм.
Хэлэлцсэн асуудлууд:
1. Дэлхийн өвд бүртгэгдсэн газруудын менежментийн тулгамдсан асуудлууд
2. “Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг”-ийг соёлын өвийн талаас нь хариуцан ажиллах нэгж, албан тушаалтныг тодруулж, үүнд шаардагдах санхүүгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх
o “Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг”-ийн менежментийн төлөвлөгөөг боловсруулах ажлыг хариуцах нэгж байгууллагыг тодорхойлох
o Хугацаат тайланг бэлтгэн ЮНЕСКО-д хүргүүлэх ажлыг хариуцах байгууллагыг тодорхойлох
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ