2017 оны 10 сарын 19
Хамгаалалтын захиргааны 2017 оны ажлын төлөвлөгөөний бүтээгдэхүүн 1.4.9. Онон голын тул загасны дундаж өсөлтийг тодорхойлох ажлын хүрээнд 2017 оны 10.13-10.18-ны өдрүүдэд хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагчид хамтран тул загас /Hucho taimen/-ны байршил, тоо толгой ажиглалт хийх, дундаж өсөлтийг тодорхойлох Тул загсанд хэмжилт хийх тодорхойлох судалгааг хийж гүйцэтгэлээ.
Мөн KFW төслийн аялал жуулчлалын менежментийн зөвлөхөд Хан Хэнтийн УТХГ-ын зарим газар нутгийг танилцуулах ажлыг амжилттай зохион явуулав. Энд Ононгийн голын дагуу-Хаслиг-Чулуутын адаг-Гүн Талхаан- Дүлсмаагийн адаг зэрэг газруудаар явж газар нутгийн нөхцөл байдал цаг уурын онцлог зэрэгтэй танилцан туршлага солилцлоо.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ