ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЭЕ

2017 оны 09 сарын 26

БНСУ-ын National park service-ийн Байгалийн нөөцийг хамгаалах газрын дарга асан Чой Жун Гуан хүнд өвчний улмаас таалал төгсч бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз учирсанд гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.
Бидний дотны нөхөр Чой Жун Гуан нь хариуцсан бүхий л ажил үйлсдээ чин сэтгэлээр зүтгэж, хоёр орны хамтын ажиллагаа, БНСУ-ын Үндэсний паркийн алба/KNPS/ болон Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг, Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа болон БНСУ-ын Сорагсан Байгалийн цогцолборт газрын захиргаа хооронд байгуулсан “Эгч дүү паркын хамтын ажиллагаа”-ны үйлсэд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулсан тэргүүний удирдах ажилтан байлаа.
БНСУ-ын Үндэсний паркийн алба/KNPS/ удирдлагын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, дэлхийн ургамлын генийн паркыг зохион байгуулж, идэвх санаачилгатай ажиллаж ирсэн шилдэг удирдагч байсан төдийгүй бахархан дуурайх үйлстэн байв.
Эрхэм таны шаргуу хөдөлмөрч, үнэнч шударга, ажилч хичээнгүй, даруу төлөв, эгэл даруу, нөхөрсөг гэгээн дүр улс эх орондоо зориулсан үйлс, төрийн албаны төлөө гэсэн сэтгэл нь бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно.

ХАН ХЭНТИЙ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫ ХАМТ ОЛОН

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now