ТАЛАРХАЛ

2017 оны 08 сарын 14

Энэ жил орон даяар хуурайшилтын зэрэглэл өндөртэй байгаа бөгөөд тусгай хамгаалалттай газраас ард иргэдийг ой хээрээр аялаж зугаалахдаа анхаарал болгоомжтай байхыг байнга сануулж, ухуулга сурталчилгаа явуулж байсан. Гэсэн хэдий ч Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын харъяалсан нутаг дэвсгэрт хэд хэдэн томоохон ойн түймэр гарч нөөц боломжынхоо хэрээр Хамгаалалтын захиргаа, байгаль хамгаалагчид, харъяалсан аймаг сумын ОБГ, ААН, иргэд хамтран машин техникээр, мориор, явганаар гээд бүхий л бололцоогоороо гал унтраахаар тасралтгүй ажилласан. 
Энэ хүнд үед “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хамт олноос Сэлэнгэ аймгийн Мандал, Хүдэр сумдад гарсан түймрийн голомтод ажиллаж буй хүмүүст хүнс, тусламжийн барааг хүргэж өглөө. 
Хэрэгтэй цагт нь хэрэгтэй хүмүүст нь хэрэгцээтэй зүйлсийг хүргэж өгсөн тусламжийн бараа цаг үеэ бас эзнээ олсон үйл явдал байлаа.
Тусламжаар хүргэгдсэн бараанд үлээгч аппрат, анхны тусламжийн хайрцаг, амны хаалт зэрэг түймэрт зайлашгүй хэрэгцээтэй олон зүйлс хүргэгдлээ.
Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид тусламжаар хүргэгдсэн барааг хүлээн авч түймэрт ажиллаж буй хүмүүст болон шаардлагатай газар бүрт нь тараан хүргэлээ. 
Эх байгалиа гэх ийм сайхан сэтгэлтэй “ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” ХК-ийн хамт олондоо Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаа болон гал унтраахаар хичээнгүйлэн ажиллаж буй бүхий л хүмүүсийн өмнөөс баярласан талархсанаа илэрхийлж цаашдын ажил үйлс бүхэн нь дэлгэрч байхыг хүсье.

  

  


#МАШ_ИХ_БАЯРЛАЛАА#ЭРДЭНЭС_ТАВАН_ТОЛГОЙ_ХК-ийнханд

#ХАН_ХЭНТИЙН_УЛСЫН_ТУСГАЙ_ХАМГААЛАЛТТАЙ_ГАЗРЫН_ХАМГААЛАЛТЫН_ЗАХИРГАА

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now