Бүгд Найрамдах Солонгос Улсын зочид төлөөлөгчид болон судлаачид 2017 оны 06-р  сарын 25-наас 07-р сарын 02-ны өдрүүдэд Монгол улсад айлчилан, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагчидтай хамтран Дархан цаазат газарт ажиллалаа.

Ажлын хүрээнд:

  • Монгол улсын Байгаль орчин аялал жуулчлалын яам, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний паркийн алба, Сорагсан үндэсний парк хоорондын эгч дүү паркийн гэрээ хэлэлцэлд  /БНСУ-ын талаас  KNPS –ын дарга Park Bo-Hwan, Сорагсан үндэсний паркийн дарга Kim Jongwan, Сорагсан үндэсний паркийн дарга Kim Jongwan, Монгол улсын талаас Уур амьсгал өөрчлөлт гадаад хамтын ажиллагааны газрын даргын түр орлон гүйцэтгэгч Д.Ариунтуяа, Хан Хэнтийн жлсын тусгай хамгаалалттай гзарын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад /-т гарын үсэг зурлаа. Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваа, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Г.Энхмөнх, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын гадаад хамтын ажиллагааны мэргэжилтэн С.Мөнх-Оргил, гадаад хамтын ажиллагааны дарга Kim Nakyong, Сорагсан үндэсний паркийн ажилтан Lee Sunwook,  KNPS-ын судлаач Dr.Oh Jang-Geun, Dr.Kim, Bohyun, Mr.Kil, Changhyun, Mr.Jang DuKang нар оролцлоо.

  

  • Хамтарсан судалгаа шинжилгээ хийх / БНСУ-аас KNPS-ын  судлаач Dr.Oh Jang-Geun, Dr.Kim, Bohyun, Mr.Kil, Changhyun, Mr.Jang DuKang, Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас байгалийн нөөцийн хамгаалалт хариуцсан мэргэжилтэн М.Тамир, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Оюунтөгс байгаль хамгаалагч жолооч А.Амармэнд, Хэрлэн хэсгийн БОХУБ У.Аварга, Онон хэсгийн байгаль хамгаалагчид оролцлоо. /

  

  • БНСУ-ын National Park Service, Searoksan National Park-ын нэрэмжит мэдээллийн төвийг нээх / нээлт тууз хайчлах үйл ажиллагаа, мэдээллийн төвтэй танилцах, бэсрэг наадам: 5 насны ангилалд бөхийн барилдаан, дааган насны уралдаан, бэлэг дурсгал, шагналын үйл ажиллагаа, хүүхдийн урлагийн тогтлолт / зэрэг   ажлуудыг амжилттай  зохион байгуулалаа.

  

Бүгд Найрамдах Солонгос Улсын Сорагсан үндэсний парк Монгол Улсын Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын  хоорондын хамтын ажлын хүрээнд маш том арга хэмжээг амжилттай зохион байгуулан 2 тал сэтгэл өндөр  үлдлээ. Бидний цаашидын хамтын ажил үргэлж, гэгээлэг дардан байх болтугай.

   

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now