2017 оны 06 сарын 21
Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газарт хамаарах нутаг дэвсгэр Сэлэнгэ аймгийн Ерөө сум Арцат уул, Ар жаргалант, Төв аймгийн Эрдэнэ сум Асралт хайрхан, Мөнгөнморьт сумын нутаг Шороотын даваа, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Дааган дэл гэх газруудад ойн түймэр гарч ихээхэн хэмжээний газар нутаг түймэрт автсан билээ.
Энэхүү түймэрийг унтрахаар 350 гаруй хүн, 100 гаруй техник хэрэгсэл оролцож, нилээдгүй их хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр, цаг хугацааг зарцуулан Сэтгэл зүрхээрээ хамт байсаны эцэст түймэрийг дарж чадлаа. Түймэрийг унтраах үйл ажиллагаанд бие сэтгэл, нойр хоолоо хасан өдөр шөнөгүй зүтгэсэн Аврах тусгай ангийн албан хаагчид, Сэлэнгэ аймгийн ОБГ, Мандал сумын ОБГ, Баруун хараагийн ОБГ, Эрдэнэтийн ОБГ, Дарханы ОБГ, Төв аймгийн ОБГ, Хэнтий аймгийн ОБГ, Зэвсэгт хүчний 326-р ангийн нийт албан хаагчид, Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын сум дундын ойн анги, орон нутгийн иргэд ААН, болон Асралт хайрханы түймэрт сэтгэл гарган өөрсдийн унаагаар хоол хүнс, ус хүргэж өгч түймэр унтраахад хоёргүй сэтгэлээр туслалцаа үзүүлсэн “Зайсан мото” клуб, “Пажеро авто” клуб, “Субару авто” клуб, Уулчдын “Тэнгэр” клуб, “Хайрхан” клубын залуусдаа гүн талархал илэрхийлж гал унтраахаар хичээнгүйлэн ажилласан бүхий л хүмүүсдээ Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны нийт хамт олны өмнөөс баярласан талархсанаа илэрхийлж цаашдын ажил үйлс бүхэн нь дэлгэрч байхыг хүсье.
САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ