Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын харъяалсан нутаг дэвсгэрт одоогийн байдлаар хэд хэдэн түймэр гарсан байдалтай байгаа бөгөөд нөөц боломжынхоо хэрээр Хамгаалалтын захиргаа, байгаль хамгаалагчид, харяалсан аймаг сумын ОБГ, ААН, иргэд хамтран машин техникээр, мориор, явганаар гээд бүхий л бололцоогоороо гал унтраахаар тасралтгүй ажиллаж байна. 
Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Асралт хайрханд гарсан түймэрт Аврах тусгай ангийн 13 албан хаагч, Эрдэнэ сумаас 13 хүн, Хан Хэнтийн УТХГ-ын 2 байгаль хамгаалагч ажиллаж байгаа.
Тэгвэл, “ЗАЙСАН МОТО” КЛУБ-ын сайхан сэтгэлт залуус өчигдөр буюу 2017.06.15-нд 4 UTV буюу бартаат замын 4 дугуйттай Асралтад гарсан түймэрт ажиллаж буй хүмүүс дээр очжээ. Тэдгээр залуус 10 гаруй усны канистр, гал унтраах цохиур болон хоол хүнс хүргэсэн байна. Мөн очих боломжгүй газарт нь хүмүүсийг зөөн хүргэсэн сайхан үйлсийг бүтээжээ. 

 
Эх байгалиа гэх ийм сайхан сэтгэлтэй “ЗАЙСАН МОТО” КЛУБ-ын залуустаа Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаа болон гал унтраахаар хичээнгүйлэн ажиллаж буй бүхий л хүмүүсийн өмнөөс баярласан талархсанаа илэрхийлж цаашдын ажил үйлс бүхэн нь дэлгэрч байхыг хүсье.

  

  


#МАШ_ИХ_БАЯРЛАЛАА#ЗАЙСАН_МОТО_КЛУБ-ынхээн

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now