Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага болох М-СИ-ЭС Коко-Кола компанитай Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаа 2013 оноос эхлэн хамтран ажиллаж байна.

М-СИ-ЭС Коко Кола компанитай хамтран ажиллах хамтын ажлын хүрээнд  2017 оны 06-р сарын 06-ны өдөр хамгаалалтын захиргааны төлөөлөл уулзан санал бодлоо солилцон М-СИ-ЭС Коко Коло компаниас байгаль орчинд ээлтэй, байгаль хамгаалах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж буй эко хогны уут 2500 ширхэгийг хүлээн авлаа.

Байгальд ээлтэй хогны уутыг ТХГН-т нэвтэрч буй иргэдэд тарааж байгаа гол зорилго нь ил задгай хог хаягдал үүссэн хойно нь зардал гаргаж цэвэрлэх бус урьдчилан сэргийлэх мөн байгаль дэлхийтэйгээ зөв харицах төлөвшлийг бий болгоход  оршино.

Уг хогны уутыг Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 6 хэсгийн 33 байгаль хамгаалагч, МССТ-ийн 4 эрхлэгч, Хан Хэнтийн Дархан цаазат газар болох Хэнтий аймгийн Батширээт, Өмнөдэлгэр, Мөрөн, Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Хүдэр гэсэн 3 аймгийн 9 сумын нутаг, Өндөрхаан уулын БЦГ, Хангал нуурын БДГ, Биндэрьяа хан уулын БДГ зэрэг тусгай хамгаалалттай бүсэд нэвтэрч байгаа ард иргэд, гадаад дотоодын жуулчид аялагчдад тараан өгч хоггүй орчин бүрдүүлэн ажилласаар байх болно.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас  2017 оныг “Хариуцлага сахилга бат”-тай  жил болгон зарласантай  холбогдуулан хүн бүрийг аливаа үйл хэрэгт  хандах хандлагыг  зөв болгох, ард иргэд, албан байгууллага, айл өрх, хүүхэд залуучуудыг байгаль орчиндоо ээлтэй санал санаачилгатай, хоггүй сайхан орчин бүрдүүлэхэд та бидний хэрэгжүүлж буй энэхүү ажил үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Цаашид ч бид байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах их үйлст хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

 

Байгаль орчныг хамгаалах хог хаягдлын менежментийг сайжруулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй М-СИ-ЭС Коко-Кола компанийн хамт олонд талархал илэрхийлье.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now