Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 05-р сарын 16-ны өдрийн А-127 дугаар тушаалын дагуу 2017 оны 06-р сарын 05-ны өдрүүдэд Дэлхийн байгаль орчны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх , Байгаль орчин аялал жуулчлалын яам, байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Сүхбаатарын талбайд Нээлттэй хаалганы өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө.

Тус арга хэмжээнд Хан Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа, Горхи-Тэрэлж байгалийн цогцолборт газар, Богд хан уулын УТХГ, Хустай нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаадтай хамтран нэг асарт байрлан өөр өөрсдийн байгууллагын талаарх стайнд боршур хөөсөн самбаруудыг байрлуулж, ирсэн иргэдэд танилцуулан сурталчилгааны материал тараан ажиллалаа.

Хан Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа, Хустай нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргаа хамтран “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т оролцож буй иргэдийн дунд байгаль орчины талаарх танин мэдэхүйн Унадаг дугуйн хонжворт “АХА” тэмцээнийг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд нийт 40 хүн оролцон эхний 5 байрыг шагнан урамшууллаа. Үүнд:
• 1-р байранд унадаг дугуй-Хан Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа
 • 2,3,4,5-р байранд чихмэл тахь –Хустай нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргаа тус тус бай шагналыг дааж, хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад гардуулан өглөө. 
• Мөн эхний 3 байр эзэлсэн иргэдэд Топ Сэмплайгс ХХК-наас гарын бэлгээр шагналаа.

              

Хамгаалалтын захиргаа нь Нээлттэй хаалганы өдөрлөгт зориулан БОАЖЯ-ны 30 жилийн лого, Тусгай хамгаалалттай удирдлагын газрын лого, байгууллагын логог байршуулсан: 
• Танилцуулах стайнд 3 ширхэг 
• Танилцуулах самбар 1 ширхэг 
• Танилцуулах боршур 500 ширхэг
• Ан амьтан экологи эдийн засгийн үнэлгээ 500 ширхэг 
• Гал гаргахгүй байх баталгааны хуудас 1000 ширхэг 
• АХА тэмцээний зар хулдаасан бамбар 1ширхэг 
• АХА тэмцээний энгэрийн 30 жилийн логотой наалт 80 ширхэгийг нийт 549000 төгрөгөөр хэвлүүлэн бэлтгэл ажлыг ханган оролцлоо.

Үүнээс:
• Танилцуулах боршур 200 ширхэг 
• Ан амьтан экологи эдийн засгийн үнэлгээ 200 ширхэг 
• Гал гаргахгүй байх баталгааны хуудас 50ширхэг 
• Галын санамж 100 ширхэгийг тус тус тарааж сурталчилгаа хийлээ.

  

  

   

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now