2017 оны 06 сарын 06
2017 оны 05-р сарын 16-20, 05-р сарын 24-28-ны хооронд Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн байгаль хамгаалагчид Биологийн ухааны доктор Д.Тэгшжаргалтай хамтран Сэлэнгэ аймгийн Ерөө сум Хонин нугаас Урамд шоргоолж зөөвөрлөн нутагшуулах ажлыг хийж гүйцэтгэв.
Ажлын явцаас:
-2017 оны 05 сарын 16-20-ны хооронд Шатсан ойд шоргоолж зөөвөрлөн нутагшуулах ажлын эхлэл болгон Хонин нуга орчимд шоргоолжны дээж талбай сонгох, үүр илрүүлэх, үүрнээс бодгалийн дээж авах, шинээр сэргээн нутагшуулах талбайгаар хус мод зонхилон ургасан холимог ой бүхий Сангастайн энгэрийг сонголоо.
-Шоргоолжны үүрнээс ¼ -ийг үлдээн уут тус бүрт ойролцогоор 4 хүрз шоргоолжийг хийн сайтар битүүмжлэн зөөвөрлөх шоргоолжуудыг авч дуустал түр хугацаанд модны сүүдэр дагуулан тавьж байлаа. Эх үүр хоорондын зай 100-150м орчим зайтай байрласан үүр байсан ба дээж авах үеэр хоол тэжээлээр хангасан үүрүүдээс ч мөн шоргоолж авав.
-Шоргоолж авахаар сонгосон талбайгаас зөөвөрлөн авч ирсэн шоргоолж болон идэш тэжээл зэргээ Хонин нугаас Урам хүртэл /28 км/ Фургон автомашинаар тээвэрлэн хүргүүллээ.
-Шоргоолж нутагшуулах газраа ирж, 2 багт хуваагдан үүрийг хэт ойрхон буюу 15-20 м зайтай байршуулахад хоорондоо нэгдэн нэг үүр болох магадлалтай байдаг тул хоорондоо 50-100 м зайтай байхаар тооцож байршуулав. Хамгийн эхний үүрийг тохиромжтой газарт амьдрал хөгжлийн тохиромжтой нөхцөл бүрдүүлэхийн тулд хөрсний хөвхөн давхрагаар 10 см орчим дэвсгэр бэлтгэж, хуурай мөчрөөр хийн шоргоолжоо хийн нэг үүрэнд 200-300гр арвайн гурил, элсэн чихрийн /50:50/ холимогийг цацан идэш тэжээлээр хангаж ажиллалаа.
Тус ажилд гүн туслалцаа үзүүлж, заавар зөвлөгөөгөөр хангаж ажилласан Биологийн ухааны доктор Д.Тэгшжаргалд Хан Хэнтийн УТХГ-ын хамт олны зүгээс баярласан талархсанаа илэрхийлье.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ