2017 оны 06 сарын 06
2017оны 05-р сарын 16-20, 05-р сарын 24-28-ны хүртэл хугацаанд Хан Хэнтийн ДЦГ Хонин нугад байрлах жодоо модны мод үржүүлгийн талбайд жодоо модыг тарьцаар тарих ажлыг хамгаалалтын захиргааны мэргэжилтэн албан хаагчид хийж гүйцэтгэлээ.
Ажлын хүрээнд:
-2017 оны 05-р сарын 16-20-ны өдүүдэд Хонин нугад байрлах 2 га талбайн хөл газрын ургамлыг зулгааж талбайг цэвэрлэн жодоо модны талбайн хөрс боловсруулах, тарьц суулгахад бэлэн болгох, талбайг цэвэрлэх тарих бэлтгэлийг ажлыг хангах
-Багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг бэлдэх
-2017 оны 05-р сарын 24-28-ны өдрүүдэд Жодоо модны хөрс боловсруулж бэлтгэсэн 6х4 харьцаатай 3 талбайд ХААИС-ын судалгааны полигоноос 1-2 настай нийт 630ширхэг жодоо модны тарьцыг суулгаж усалгаа арчилгаа хийлээ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ