2017 оны 05 сарын 01
2017.04-21-27-ны өдөр хүртэлх хугацаанд Хан Хэнтийн УТХГ-ын орчны бүсэд хамаарах Хавтгар ОНТХГН-ийн нутгийн ойн хөхтөн амьтдын зүйлийн бүрдэл, тархац, байршил нутгийг тодорхойлох, цаашид тэдгээрийг хамгаалах болон тогтвортой ашиглах, өмнөх судалгааны ажлуудтай харьцуулах, дүгнэх, зөвлөмжөөр хангах, амьтны байршил, нутаг, тархац, тоо толгойн талаарх мэдээллийг Биосан ба ТХГ-ын мэдээллийн санд оруулах зорилгоор “Хавтгар” ОНТХГН, түүний орчмын бүс нутгийн хөхтөн амьтдын тооллого судалгааг Хан Хэнтийн УТХГ-ын ХЗ-ны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид нөхөрлөлүүдтэй хамтран амжилттай хийж гүйцэтгэлээ. Тус хээрийн судалгааг хийж гүйцэтгэхдээ газрын байршил хэмжээ зэргээс хамаарч Баян гол чиглэл, Билээгт чиглэл, Барх чиглэл гэсэн 3 хэсэгт сүүлийн үед зэрлэг амьтны байршил нутаг, тархцын судалгаанд түгээмэл ашиглах болсон Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хурлаар хэлэлцсэн замналын мониторинг судалгааны аргыг ашиглан явууллаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ