2017 оны 04 сарын 25
Хавар намрын хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан “Ерөө” хэсгийн МССТ-ийн эрхлэгч, байгаль хамгаалагчид хамтран “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газар, Ерөө хэсэг” –ийн талаар иргэдэд таньж мэдүүлэх зорилгоор Хүдэр сум болон Ерөө сумын Бугант тосонд 2017 оны 04-р сарын 17-19-ны хооронд сургалт сурталчилгааны ажлуудыг хийлээ.
Энэ хүрээнд:
Хүдэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 6-с 12 ангийн 196 сурагчидад “Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газар нутаг, “Ерөө” хэсгийн танилцуулга, тусгай хамгаалалтанд авсан зорилго ашиг тус, байгаль орчноо хайрлан хамгаалах болон “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх” зэрэг сэдвүүдээр сургалт
Сургалтын сэдэвтэй холбоотой “АХА” тэмцээн
Ерөө сумын Бугант тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн 6-9-р ангийн нийт 72 сурагчидад “Ойн хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалт
Байгаль хамгаалагч С.Баяраа Ч.Энхбат, МССТ-ийн эрхлэгч Л.Алтанзул нар Хүдэр сумын 30 өрхийн 75 иргэнд хаврын хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан малчин өрхөөр явж “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх галын санамж, гал гаргахгүй байх гарын үсгийн баталгаа гаргуулах ажлуудыг тус тус зохион байгуулан ажиллалаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ