
2017 оны 04 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны Хэрлэн хэсгийн ахлагч С.Сосорбарам, байгаль хамгаалагч У.Аврага, Д.Батжаргал, Б.Батсайхан Б.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Хан хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар Босго тэнгэрийн даваа, Бурхан халдун хайрханы бэлийн овоо, Хойд хориуд дээр ажиллалаа. Үүнд:
- Босго тэнгэрийн даваа, хайрханы бэлийн овооны Хойд хориудын постны самбарын засварын ажлыг хийж гүйцэтгэлээ.
- Бурхан халдун хайрханы дунд овоо, бэлийн овоо болон тахилгын овооны ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэж, урагдаж сэмэрсэн хадаг, дарцаг, торгийг цэвэрлэж зөөж цэвэрлэлээ.
- Мөн хуурайшилтын үе эхлэж байгаатай холбогдуулан Хамгаалалтын захиргааны даргын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/18 тушаалын хэрэгжилтийг хангуулах, ой хээрийн түймэр, гамшиг ослын эрсдэл өндөр байгаатай холбогдуулан эргүүл, хяналт шалгалт хийж, хайрханд бараалхаж буй ард иргэдэд галын санамж бичиг баталгааны хуудас бичиж ажиллалаа.
