2017 оны 04 сарын 17
Хан Хэнтийн УТХГ-ын Хамгаалалтын захиргаа Газарзүй-Геоэкологийн хүрээлэнтэй хамтран 2017 оны 04 дүгээр сарын 04 - 08-ны өдрийг хүртэл 4 хоногийн хугацаанд Төв аймгийн Мөнгөнморьт сум, Таалчийн гол - Дэлгэрэхийн гол - Буурал ахын гол - Их ахын гол - Дунд ахын гол - Бага ахын гол - Богдын гол - Их сайханы гол - Дунд сайханы гол - Нарийн сайханы гол - Богд Яны гол - Хойд хориудын гол - Дунд хориудын булаг - Дунд хориудын гол - Хэрлэн гол гэсэн маршрутын дагуу Хэрлэн голын усны чанарын судалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ.
Судалгааны хугацаанд нийт 14 гол 1 булаг хамрагдсанаас 2 нь шургасан байдалтай байна. 13 голоос усны болон мөс өрөмдөж мөсний дээж авч координат /GPS/, өндөр /h/, темпратур /t0/, хүчиллэг /pH/, цахилгаан дамжуулалт /EC/, Эрдэс /TDS/, ууссан хүчилтөрөгч /DO/, булингаршилт /TUR/ зэрэг хэмжилтүүдийг хийж гүйцэтгэв.\
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ