2017 оны 03 сарын 09
Зовлон даах гэж бүсгүй хүн танхил төрдөг юм
Зоргоороо амьдрах гэж бүсгүй хүн гоёмсог төрдөг юм
Зовсон нэгнийгээ жаргаах гэж бүсгүй хүн уяхан төрдөг юм
Зол жаргалтай амьдрах гэж бүсгүй хүн ихэмсэг төрдөг юм
Хайранд нь дэлхий сөгдөж байдаг
Харцанд нь хорвоо уярч байдаг
Дууны сайхан нь бүүвэй байдаг
Дундрашгүй сэтгэлийн хайлан байдаг
Энгэрээс нь ундрах хайранд нь
Энэ ертөнц өлгийдүүлж байдаг
Эгэлгүй үзэсгэлэнт бүсгүйчүүддээ
Олон улсын Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ