2016 оны 11 сарын 10
Хамгаалалтын захиргааны даргын 2016 оны 10 сарын 07-ны өдрийн 11/43 тоот удирдамжийн дагуу 10 дугаар сарын 08-ны өдрөөс 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртлэх хугацаанд хамгаалалтын захиргааны жилийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор Хан Хэнтийн дархан цаазат газрын бүх хэсэг постуудаар хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Шалгалтад 6 хэсгийн байнгын үйл ажиллагаа явуулж байгаа 13 пост хамрагдлаа. Ажиллах хугацаанд БОАЖ-ын сайдын 2016 оны 08 сарын 26-ны өдрийн А/17 тоот тушаалын хэрэгжилтийг ханган ажиллах, байгаль хамгаалагч, БОХУБ нарын ажил болон постын үйл ажиллагаатай танилцан, заавар зөвлөгөө өглөө.Хяналт шалгалтаар ажиллах хугацаанд давхардсан тоогоор 130 авто машин, байгалийн дагалт баялаг болох хуш модны самрыг түүж бэлтгэж буй 1600 гаруй иргэдтэй уулзаж Байгаль орчны багц хуулиуд, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль эрх зүйн актуудыг сурталчлан, дархан газрын үнэ цэнийг таниулан, болзошгүй эрсдэлүүдээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөгөө өгч ажиллалаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ