2016 оны 11 сарын 03
.jpg) Хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн, БОХУБ Ж.Алтангэрэл, мэргэжилтэн Д.Отгонбаяр, Б.Жанцандорж, Туул хэсгийн ахлагч, байгаль хамгаалагч, БОХУБ Ж.Бекбаатар, жолооч А.Амармэнд нар 2016 оны 09 дүгээр сарын 23-наас 09 дүгээр сарын 26-ныг дуустал Намрын хуурайшилтын үе болон самар, жимс түүж бэлтгэх үе эхэлж байгаатай холбогдуулан эргүүл хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх, хамгаалалтын захиргааны жилийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор Хан Хэнтийн дархан цаазат газрын баруун хэсэг, Тэрэлжийн Эх, Хонгорын гол, Асралт Хайрхан чиглэлд хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.
    Хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн, БОХУБ Ж.Алтангэрэл, мэргэжилтэн Д.Отгонбаяр, Б.Жанцандорж, Туул хэсгийн ахлагч, байгаль хамгаалагч, БОХУБ Ж.Бекбаатар, жолооч А.Амармэнд нар 2016 оны 09 дүгээр сарын 23-наас 09 дүгээр сарын 26-ныг дуустал Намрын хуурайшилтын үе болон самар, жимс түүж бэлтгэх үе эхэлж байгаатай холбогдуулан эргүүл хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх, хамгаалалтын захиргааны жилийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор Хан Хэнтийн дархан цаазат газрын баруун хэсэг, Тэрэлжийн Эх, Хонгорын гол, Асралт Хайрхан чиглэлд хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.
Хяналт шалгалтанд Тэрэлжийн Эх, Хонгорын гол, Асралт Хайрхан зэрэг газрууд хамрагдсанаас нийт 52 автомашин, 298 иргэн хамрагдаж үүнээс 190 иргэн 35 автомашиныг буцааж, БОХУБ-д 1 060 000 төгрөгийн торгууль шийтгэвэр тавьж, буцах унаагүй үлдсэн хүмүүсийг нэн даруй буцахыг шаардаж, ойн дагалт баялаг нөөц ашиглах эрхийн бичиг 33 ширхэгийг 153 хүнд бичиж 1 912 500 төгрөгийг улсын орлогод орууллаа. Хууль бусаар дархан цаазат газарт нэвтэрсэн иргэдэд Байгаль орчны багц хуулиуд, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Ойн тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хууль, Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам зэргийг тайлбарлан, сурталчилж тараах материал тараан, дархан газрын үнэ цэнийн талаар ойлголт өгч ажиллалаа.
Иргэд амжиргааны төвшин буурч, ажилгүй орлогогүй, банкны өр зээл нэхэгдсэн, хүүхдүүдийн сургалтын төлбөр төлж чадахгүй болсон, ломбардны бичиг овоорсон, улс эх орны эдийн засаг доройтсон энэ үед ар гэрээ тэжээхийн тулд байгалийн баялагаас хүртэх нь буруу зүйл огт байхгүй, ядарсан иргэдэд хууль үйлчилж байна гэх зэрэг тайлбар хэлж байсан ч шалгалтын бүрэлдэхүүн зорилгоо танилцуулан харилцан ойлголцолд хүрч ажиллаж чадлаа.



 
  
 
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ