2016 оны 09 сарын 19
Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 31-р сургуультай хамтран жил бүр уламжлал болгон дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. 2016 оны 09-р сарын 14-16н хүртэл Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Цагаан арал хэмээх газарт “АМЬД БИЕ БА ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН” сэдвийн хүрээн дор 31-р сургуулийн багш н.Долгоржав хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Б.Отгонжаргал, Б.Жанцандорж Хэрлэн хэсгийн МССТ-ийн эрхлэгч С.Баярцэнгэл нар хамтран сурагчдад ан амьтан, ховор ургамал, ажиглалт тооллогын талаар өртөөчилсөн хичээлийг заан явууллаа. Сургалтанд нийт 11-р ангийн 3н бүлгийн 90 сурагчид хамрагдлаа. Хамгаалалтын захиргаанаас ДЦГ болон Бурхан Халдун хайрхан, Цагаан аралд тахилга, тайлга явуулж байсан уламжлал, ёс заншил, тухайн нутгийн байгаль түүх соёлын талаар танилцуулж, “АХА” тэмцээн, “Байгаль дэлхийгээ хайрлая” шүлгийн уралдаан зохион байгуулан 3н байр эзлүүлэн өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйлээр шагнан урамшууллаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ