2016 оны 09 сарын 19
Хан Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа, Бүгд Найрамдах Солонгос Улсын эгч дүү Seoraksan National Park-ийн хоорондын хамтын ажил амжилттай явагдаж жилээс жилд өргөжин тэлж байна.
Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаатай хамтран ажилладаг, Бүгд Найрамдах Солонгос улсын тусгай хамгаалалттай газрын Seoraksan National Park-ийн дарга CHOI, JONG KWAN-аар ахлуулсан 6 хүний бүрэлдэхүүнтэй баг 2016 оны 09-р сарын 02-ноос 09-р сарын 07 хүртэл хугацаанд Монгол оронд ирж, Хан Хэнтий ДЦГ, Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутгаар айлчлал хийлээ.
Энэ үеэр Монгол Солонгос улсын тусгай хамгаалалттай газар нутаг хоорондын эв нэгдэл, хамтран цаашид ажиллах хэрэгжүүлэх ажил хэргийн талаар санал бодлоо солилцох, тусгай хамгаалалттай газар нутгийг танилцуулах, түүх соёлын талаар болон байгаль хамгаалагчдын ажил байдлыг газар дээр нь танилцуулах, мэдээлэл өгөх, туршлага солилцох, морин аялал хийх, хужир мараа тарих зэрэг ажлуудыг зохион байгуулж ажиллалаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ