2016 оны 09 сарын 09
Хан Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны жилийн ажлын төлөвлөгөөний дагуу тэмдэг тэмдэглэгээ хийх ажлын хүрээнд ДЦГ-ын баруун хэсэг болох Ерөө, Чулуут, Туул хэсгүүдэд хамгаалалт хяналтыг нэмэгдүүлэх, байгаль хамгаалагчдын ажлын байрыг сайжруулах зорилгоор, засварлах, шинээр барих, нэвтрэх цэгийн хаалтуудыг засварлан сэргээх, холбогдох хуулиуд болон хориглох тэмдэг бүхий самбаруудыг байршуулах ажлуудыг 8-р сард хийж ажиллалаа.
Нийт нэвтрэх цэгийн хаалт 6ш, мэдээллийн самбар 34ш, анхааруулах тэмдэг 30ш, сүүдрэвч сандал 6ш-ийг тус бүр хийж, гүйцэтгэлээ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ