2016 оны 07 сарын 01
Бүгд Найрамдах Солонгос Улсын Гённам ШУТИС-ийн профессор Seoung-Ho Shin, KOICA-ийн суурин төлөөлөгч нар Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газарт айлчлан, Дархан цаазат газрын ойн нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
2016 оны 06-р сарын 08-ны өдөр манай хамгаалалтын захиргаа болон Бүгд найрамдах Солонгос улсын Гённам их сургууль хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэхээр “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад, Гённам их сургуулийн захирал Квон Жин-Таек нар гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд Хан Хэнтийн дархан цаазат газар нутгийн ойд 2 тал хамтран судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэх, Гённам их сургуулийн оюутнууд Хан Хэнтийн дархан цаазат газарт дадлагын ажил хийж гүйцэтгэх, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны ажилчдыг Гённам их сургуульд урт, богино хугацааны сургалтанд хамруулах зэрэг ажлуудыг хийхээр тохиролцлоо.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ