2016 оны 06 сарын 24
“Бурхан Халдун хайрхан, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг”-ийг Дэлхийн соёлын өвд бүртгэж, авсантай холбогдуулан 2016 оны 3 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд БОНХАЖ-ийн сайд Н.Батцэрэг болон яамны газар хэлтсийн албадын дарга нарын бүрэлдэхүүн хэсэг Хан Хэнтийн УТХГ-ын нутаг дэвсгэрийг хамруулан Төв аймгийн Мөнгөнморьт сум, Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг дахь Бурхан Халдун хайрхан, Ононгийн халуун рашаан, дархан цаазат газар нутагт ажиллан, нөхцөл байдалтай танилцлаа.
Энэ үеэр “Бурхан Халдун хайрхан, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг”-ийг Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх судалгааны болон бэлтгэл ажилд оролцсон сум орон нутгийн төлөөлөл, хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч, идэвхитэн нарт БОНХАЖ-ын яамны сайд Ц.Батцэрэг “Батламж”-ийг гардуулан өглөө.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ