2016 оны 06 сарын 23
Хан Хэнтийн УТХГ-ийн хамгаалалтын захиргаатай хамтран ажилладаг БНСУ-ын Korean National Park Service -ийн болон Seoraksan Natiaonal Park-ийн төлөөлөгчид Dadohae marine National park-ийн дарга CHOI, JONG KWAN –аар ахлуулсан9 хүний бүрэлдэхүүнтэй баг 2015.08.27- 09.03-ны хооронд хамгаалалтын захиргааны зүүн хэсэг Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Хужирсайханд Судалгааны төв байгуулах газрыг сонгох зорилгоор ажлын айлчлал хийлээ.
Төлөөлөгчид айлчлалын эхний өдөр БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлсүхтэй уулзан хоёр орны гадаад хамтын ажиллагааны талаар харилцан ярилцан санал бодлоо солилцлоо.Энэ үеэр Korean National Park Service-ээс гадаад хамтын ажиллагааныхаа талаарх танилцуулгыг хийж асуултанд хариуллаа.
БНСУ-ын төлөөлөгчид Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг дахь Хангал нуурын БЦГ болон Балдан бэрээвэн хийд, Биндэрийн овоо, Рашаан хад зэрэг түүх соёлын дурсгалт газруудаар явж, Батширээт дахь МССТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн ДЦГ-ын Билээгт дэхь байгаль хамгаалагчийн байрнаас 20 гаруй км газарт морин аялал хийж, судалгааны төв байгуулах цэгт очлоо.
Хан Хэнтийн УТХГ-ын ХЗ-ны дарга Б.Хашмаргад, БОНХАЖЯ-ны гадаад хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн Х.Майцэцэг,Korean National Park Service-ийн төлөөлөгчдийн ахлагч Choi, Jong Kwan, гадаад хамтын ажиллагааны мэргэжилтэн Kim Nakyong нар Солонгосын элчин сайдын яаман дахь KOICA-ийн Монгол дахь төлөөлөгчидтэй “ Судалгааны төв”-ийн байрны хөрөнгө оруулалтын талаарх уулзалтыг зохион байгууллаа.
Солонгосын төлөөлөгчид хамгаалалтын захиргааны ажилчидтай уулзалт зохион байгуулж, харилцан туршлага солилцон ажлын айлчлал амжилттай өндөрлөлөө.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ