2016 оны 06 сарын 22
БОНХАЖЯ-нд 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Төрийн одон медальд нэр бүхий хүмүүсийг дэвшүүлж дэмжигдсэнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 19 дүгээр зарлигаар Хамгаалалтын захиргааны Хэрлэн хэсгийн байгаль хамгаалагч, хэсгийн ахлагч, БОХУБ Балсангийн Баяндэлгэр, байгаль хамгаалагч Цэвээний Эрдэнэбилэг нар “Алтан гадас” одон, байгаль хамгаалагч Базаргүрийн Батсайхан “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнагдлаа.
Уг шагналуудыг гардуулахаар хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад, ахлах мэргэжилтэн Д.Дүгэрсүрэн, нягтлан П.Оюунтунгалаг, нярав Д.Орхон, жолооч А.Амармэнд нарын бүрэлдэхүүн, Төв аймгийн Мөнгөнморьт сумын ЗДТГазартай хамтран ажиллалаа.
ХАН ХЭНТИЙН УТХГ-ын ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ